|
Бэнэдикт Спиноза
|
|
|
ברוך שפינוזה, Benedictus
de Spinoza
|
|
|
1665 онд нэр үл мэдэгдэх зураачийн бүтээсэн Спинозагийн
хөрөг
|
|
|
Жинхэнэ нэр:
|
Барух Спиноза
|
|
Мэндэлсэн он:
|
|
|
Мэндэлсэн газар:
|
|
|
Бие барсан он:
|
|
|
Бие барсан газар:
|
|
|
Харьяалал:
|
|
|
Дэг сургууль:
|
|
|
Чиглэл:
|
|
|
Цаг үе:
|
|
|
Үндсэн сонирхол:
|
|
|
Голлох үзэл санаа:
|
|
|
Нөлөө үзүүлсэн сэтгэгчид:
|
|
|
Хойч үеийн сэтгэгчид:
|
|
Бэнэдикт Спиноза (Жинхэнэ алдар: Барух
Спиноза, Еврей хэлнээ. ברוך שפינוזה; Латин
хэлнээ. Benedictus de
Spinoza; 1632
оныарваннэгдүгээр сарын 24, Амстердам
хот —1677
оныхоёрдугаар сарын 21, Гаага хотноо) — болбоосХолландын рационалист,натуралист гүн ухаантан,
Шинэ үеийн[1]томоохон
төлөөлөгчдийн нэг юм.
Агуулга
Цадиг намтар
Барух де Спиноза Португали нутгаас
хөөгдөж, Амстердам хотноо
суурьшсан еврей хүний гэр бүлд 1623 оны арваннэгдүгээр
сарын 24 нд мэндэлжээ. Түүний эцэг, эх Габриэл Алварэс, Ханна Деборт де Спиноза
нар нийтдээ Исаак, Ребекка, Мириам, Барух, Габриэл гэсэн таван хүүхэдтэй байжээ.
Эх нь сүрьеэ өвчний улмаас 1638 онд бие барсан ба Барух энэ үед ердөө зургаан
настай байсан гэдэг.Спинозагийн эцэг 1654 онд насан хутгийг олох хүртлээ гэр
бүлийнхээ худалдааны пүүсийг хөтлөн явуулжээ. Барух «Эц Хаим» нэрт шашны
сургуульд суралцаж, еврей утга зохиол, еврей шашны үндэс, яруу илтгэл зүйн ухаан судласан байна.
Энд байхдаа тэрээр Аверроэс,
Аристотель нарын бүтээлүүдтэй дундад эртний
сэтгэгч Маймонидын зохиосон
тайлбарт дулдуйдан танилцжээ. Сүүлээр латин хэлний хичээл үзэх болсон байна. Спиноза португали, испани, холланд хэлийг төгс, франц,
италихэлийг бага сага судласан, эртний еврей
хэлийг бичгийн түвшинд эзэмшсэн нэгэн байв. Зарим судлаачын тэмдэглэснээр гэр
бүлдээ ладино хэлээр ярилцдаг
байсан гэнэ.
Спинозагийн анхны багш нар нь зөнч Исаак
Абоаб-да-Фонсек, Мэнаш бен Исраэл, Моисей Мойтэйр[3]нар байв.
Энэ үед Спиноза еврейн нэрт гүн ухаантан Авраам ибн Эзра, Маймонид, Хэрсонид нарын
бүтээлүүдтэй танилцахаас гадна, Хасдай
Крескасийн «Эзний гэгээ» («Ор
Адонай»), шашны гүн ухаантан Авраам Когэн
Эррэр[4]ийн «Puerta del
Cielo» («Тэнгэрийн үүд») нэрт
шашдируудыг судласан байна.Мөн
дээрх сэтгэгчдээс гадна неоплатонич
үзэлтэн Иэгуд Абарбанэлийн «Дурлалын тухай
харилцан яриа» («Dialoghi d' Amore»), Арабын нэрт
бичгийн хүн аль-Фараби, Авиценна, Авэрроэс нарын
зохиолуудыг үзжээ.
Эцгээ ёсчилсний дараагаар дүү Габриэлийн хамт гэр бүлийн
пүүсийн ажлаа залгамжлан авчээ. Үзэл бодол хэлтгий, иудаизмийн сургаалаас
гажиж, тэрслүү санаа асаасан учир хүнд зэм хүлээж, еврейн шашны хүй элгэнээс
1656 онд хөөгджээ.
Спиноза Бэнэдикт (хомс дорд Бэнто) алдрыг хүртэж,
пүүсийн ажлаа дүүдээ даатгаад Амстердам хотын ойролцоо орших Овэркэрк сууринд
шилжсэн байна. Гэвч тун удалгүй эргэн ирж ван дэн Эндений хувийн иезуит
коллежид элсч, латин хэлнээс гадна, эртний герег хэл, гүн ухаан судлах болжээ.
Мөн байгаль шинжлэл, уран зурагт суралцсан байна.
Энд байхдаа тэрээр нэрт гүн ухаантан Рене Декартын бүтээлүүдтэй
танилцсан байдаг. Хэдийгээр Декарт Амстердам хотноо удаан хугацаанд амьдарсан
боловч Спинозатай учирч байгаагүй юм. Энэ үед Спиноза хэтэрхий залуу байв.
Бэнтогийн эргэн тойрондСимон Ириэс (Simon
Joosten de Vries), Ярих Еллес (Jarig Jelles), Питер Баллинг (Pieter
Balling), Лодевейк Мейер (en:Lodewijk Meyer), Ян Риувертс
(Jan Rieuwertsz), фон Шуллер (von Schuller), Адриан Курбах (en:Adriaan
Koerbagh), Йоханнес Курбах (Johannes Koerbagh), Йоханнес
Бауместер (Johannes Bouwmeester) зэрэг найз нөхөд, шавь нарынх нь
томоохон хүрээлэл бий болжээ.
1660 онд Амстердамын синагог орон нутгийн захиргаанаас «нэр төр, ёс
суртахуунд заналхийлсны» учир Спинозаг дайчлан баривчлах
зөвшөөрөл хүсчээ. Үүнийг сонссон Спиноза Амстердам хотыг орхиж, Лэйдэний
ойролцоох Рэйнсбург нэрт тосгонд суурьшижээ. Нүдний шил өнгөлөх ажил түүнд
амьдрахад хүрэлцээтэй орлого өгч байв. Энд байхдаа «Бурхан, хүн,
түүний аз жаргалын тухай товчилбор шашдир», «Оюун ухааныг
төглдөржүүлэх тухай шашдир», «Декартын
философийн үндсүүд» зохиолын ихэнх хэсэг, «Ёс зүй» номын тэргүүн
дэвтрийг тус тус бичжээ. 1661 онд Лондонгийн Хатан Хааны Шинжлэх Ухааны
Нийгэмлэгийн гишүүдийн нэг Хэнри Ольденбургтай танилцсан байна.
1663 онд Спиноза Гаагийн ойролцоо орших Ворбюргт хүрэлцэн ирж,
математикч, физикч Христиан Гюйэнс, хэл шинжлэлч Фосс нартай уулзсан
байдаг. 1664 онд Гаагад «Декартын
философийн үндсүүд»(Спинозаг амьд сэрүүн ахуй үед түүний
нэрээр гарсан цорын ганц зохиол), «Метафизик эрэгцүүлэл» бүтээлтэй цуг
хэвлэгдэн гарчээ. Амстердам хотноо 1670 онд «Шашин-улс
төрийн шашдир» бүтээл гарснаар олон нийт Спинозаг шашингүйн үзэлтэн гэх
болжээ. Энэ бүтээлтэй зэрэгцээд «Еврей хэлний дүрэм
зүй» зохиолоо бичсэн байна.
1670 оны тавдугаар сард Гаагад хүрэлцэн ирж, насны сүүл
хүртэл энд амьдарчээ. Түүний Павильюнсграхт далангийн
эрэгт орших байшинг өнөөдөр Domus Spinozanaхэмээн нэрлэх
болсон байна. 1673 онд Хэйдэлбэргийн их сургуулийн философийн тэнхимд багшаар
ажиллахыг урьсан ч үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халгайтай гэж үзсний
учир уг саналаас татгалзжээ. 1675 онд «Ёс зүй» нэрт бүтээлээ
бичиж дуусгажээ. Хэдийгээр өөрийн нэрээр нийтлүүлэх санаа байсан боловч цаг
төрийн нөхцөл таагүй учир хойшлуулсан байна. 1675 онд Спиноза Германы
математикч Эренфрид
фон Чирнхаустай, 1676 онд Готфрид
Лэйбництай танилцжээ.
1677 оны хоёрдугаар сарын 21 нд Спиноза сүрьеэ өвчний
улмаас бие баржээ. Энэ үед тэрээр ердөө 44 настай байжээ. Хоёрдугаар сарын 25
нд нийтийн оршуулгын газар нутаглуулсан байдаг. Түүний хөрөнгийг битүүмжилж,
161 номыг устгасан гэдэг. Яг энэ үед Спинозагийн бүтээлүүд Амстердам хотноо
Еллесийн өмнөтгөлтэйгээр зохиогчийн нэр (лат. B. d. S. Opera
Posthuma), хэвлэсэн газрын хаягүйгээр, 1678 онд холланд хэлнээ (Nagelate
Schriften)тус тус утгачлагдан гарчээ. 1678 онд Спинозагийн бүх
зохиолыг хориглосон байна.
Философи үзэл санаа
Шашин-улс
төрийн шашдир
Спиноза ёс зүйн асуудлыг танин мэдэхүйн үйл ажиллагаатай нягт
холбоотойгоор авч үзсэн байдаг. Сайн, муу, сайхан, муухай гэх шинж илэрхий юмст
үл оршино. Учир нь байгаль дэлхийн юмс бүхэн өөрөө өөртөө сайн, муу, сайхан,
муухайн шинжийг нэгэн зэрэг агуулж байдаг. Юмс бүхэн төгөлдөр утгатай. Тиймээс
сайн, муу, сайхан, муухай гэж үзэх нь учир дутагдалтай. Нөгөө талаас ёс зүйн
асуудал сайн, муу, сайхан, муухайтай бус, харин хүний танин мэдэхүйтэй
холбогддог.
Энэ хорвоод сохор ёс суртахууны сүсэг байдаггүй. Мэдлэгт,
танин мэдэхүйд суурилсан ёс суртахуун хамгийн зохистой. Хүний сэтгэн бодохуйг
чинагшлуулах, танин мэдэх үйл ажиллагааг дэвжээсэн тэр үйл хамгийн ёс
суртахуунтай. Аффектыг хүний танин мэдэхүй ялан дийлсэн цагт ёс суртахуун
төгөлдөр утгыг өөртөө шингээнэ.
Гэхдээ өөрийн ёс зүйн үзэл санааг бодит байдалтай яв цав
тохирохалбагүй хэмээн Спиноза үзжээ.
Субстанци
Субстанци, — бол «өөрөө өөрөөрөө
оршин байгаа, зөвхөн өөрөөрөө дамжуулан өөрийгөө илэрхийлэх, цогцлоох тэр зүйл
юм». Субстанци (субстанци нь нэгэн зэрэг бурхан, байгаль, оюун санаа
болно — «Deus sive Natura») цорын ганц бөгөөд оршин буй бүхний
үйтгэл болно. Ийнхүү Спиноза бурхан гэх ойлголтыг шашны төсөөллөөс ангижруулж,
рационал оюун ухааны ойлголт хэмээн үзжээ. «Байгаль дэлхий
дээр Бурхан хэзээ ч оюун ухаан, хүсэл зоригтой байгаагүй» гэжээ. Субстанци орон зайд
хязгааргүй, цаг хугацаанд мөнх юм. Субстанци хуваагдашгүй. Хуваагдах чанар
илэрхий юмсын харагдах байдал болно. Аливаа илэрхий юмс (хүн, өнгө, чулуу гэх мэт) субстанцийн
хэсэг, хувирал, оршин буй арга, хэлбэр юм.
Атрибут шинж
Атрибут — болбоос
субстанцийн мөн чанарыг илэрхийлэх үндсэн шинж юм. Хэдийгээр төгсгөлгүй шинж
чанартай байж болох ч атрибут шинж «үргэлжлэхүй», «сэтгэхүй» гэсэн хоёр
илэрцтэй. Атрибут шинжүүд төгс бие даасан, нэг нэгнээсээ үл хамаарч оршино.
Гэвч бүхэллэг субстанцийн хувьд үргэлжлэл, сэтгэхүй нийцлийн хэмнэлтэй. «Үзэл санааны
холбоо хамаарал болбоос юмсын холбоо, хамаарал болой».
Үргэлжлэхүй
Үргэлжлэхүйгэдэг нь биеийг
тодорхойлогч үндсэн шинж бөгөөд түүгээр дамжин аливаа юмсын физик шинж болсон «хөдөлгөөн,
тайван байдлын тасралтгүй хувьсал» өрнөнө.
Сэтгэхүй
Ертөнц ганц үргэлжлэхүй бус, бас сэтгэхүй юм.
«Сэтгэхүй» хэмээх
ойлголтоор дамжуулан Спиноза ухамсарын үйл явц, агуулгын шалтгаан
болох мэдэрхүй, сэтгэл хөдлөл, оюун ухааныг тайлбарлах оролдлого хийжээ.
Сэтгэхүй өөрөө өөрийнхөө шалтгаан бас нөхцөл болмуй. Сэтгэдэг юмс болох
субстанци болбоос «төгсгөлгүй, эхлэлгүй оюун ухааны
хувирал, өөрчлөлт» юм. Сэтгэхүй
субстанцийн атрибут шинж бөгөөд аливаа илэрхий юмс энэ шинжийг агуулснаар сая
хувирч өөрчлөгдөнө. Эндээс Спиноза хүн төдийгүй бүхий л юмс ухамсартай,
сэтгэхүйтэй гэсэн санааг гаргажээ. Сэтгэхүй тодорхой хувиралд орсныг үзэл
санаа гэнэ.
Хүний түвшинд үргэлжлэхүй, сэтгэхүй хоёр сэтгэл санаа,
бие махбодыг бүрдүүлнэ. «Хүний сэтгэл
санааг бүрдүүлэгч үзэл санааны обьект нь бие махбод, өөрөөр хэлбэл, тодорхой
бодитой байдалд орших үргэлжлэхүйн модус болно» (Э:II, боть13).Эндээс үзэхэд
хүний сэтгэл санаа бие махбод лугаа харилцан нийцмой. Үүний зэрэгцээ «Бие, махбод
сэтгэхүйд сэтгэл санааг тодорхойлдоггүй. Сэтгэл санаа бие, махбодыг
хөдөлгөөнөөр тодорхойлдоггүй» (Э:III, боть 2) хэмээн Спиноза
бичжээ. Өөрөөр хэлбэл, сэтгэхүй, үргэлжлэхүй хэмээх атрибут шинжүүд харилцан
нийцэхийн зэрэгцээ харилцан хараат бусаар оршино.
Дээрхийн нэгэн адил Спиноза танин мэдэхүйн үйл явцыг
тайлбарлах оролдлого хийжээ. Бие махбод эсвэл гадаад орчны (бусад биесийн)нөлөөгөөр,
эсвэл дотоод шалтгаант чанараар хувьсан өөрчлөгдөж болно. Бие махбодын үзэл
санаа болох сэтгэл санаа үүнтэй хамт өөрчлөгдөнө. Иймээс бие махбодын хэлэмжээр
сэтгэл санааг танин мэдэх боломжтой. Тухайлбал, бие махбод өвдсөн учраас хүн
өвчнийг мэдэрдэг.
Шалтгаант чанар
Шалтгаант чанар. Шалтгаант чанар
мөнх, хувирашгүй шинжтэй учир «бурхны хүсэл
зориг» болно. Гэхдээ Спинозагийн туурвил дахь бурхны тухай
ойлголт христын шашны ертөнцийн эзний тухай ойлголтоос эрс ялгаатай юм. «Nam ex nihilo
nihil fit (оргүй хоосноос юу ч үл үүсэх)» учир илэрхий
юмс бүгд шалтгаант хамааралд оршино. Харилцан нэг нэгнээ нөхцөлдүүлж буй
илэрхий юмс шалтгаант чанарыг илэрхийлэх бөгөөд шалтгаант чанар ямагт үл
хувирна, үл устана, үл үүснэ.
Ертөнц өөрөө төгсгөлгүй үргэлжлэх шалтгаан, үр дагавар
болно. Шалтгаант чанараас гадуур юмс ертөнцөд нэг ч үгүй. Юмс үзэгдлийг бүрэн
дүүрэн танин мэдэж чадаагүй эсвэл бусад юмсаас тодорхой юмсыг тусгаар байдлаар
авч үзэж буй тэр тохиолдолд санамсаргүй, тохиолдлын шинжийн тухай ярьж болно. «Бурхны хууль,
зүй тогтол зөрчигдөхийн тулд оршдоггүй».
Хүний түвшинд эрх чөлөөний тухай ойлголт байна. Илэрхий
харагдах байдал нь шалтгаант чанарт үл захирагдах, тохиолдлын, санамсаргүй
шинжтэй мэт байх боловч чанад байдал нь шалтгаант чанараас өөр юу ч биш юм.
Бусдыг бусчирлан дарлаж байна, бусдыг шулан мөлжиж байна, утилитари шинжид
хөтлөгдөж байна, хүн хүнээ хайрлаж бас үзэн ядаж байна - бүгд шалтгаант чанарт
захирагдана. Ертөнцөд бидний төсөөлөлтэй уялдсан төгс эрх чөлөө гэж байдаггүй.
Бүгд байгалийн буюу бурхны жам хуулинд нийцсэн албадмал шинжтэй зүйлс байдаг. Харин
хүн хүнээ дарлан мөлжих, нунжлан дарах, хайрлан дурлах, өшөөлөн тэмцэх, юмсыг
чинагшлан сувдаглах байдлыг байхгүй болгоно гэдэг өөрөө байгалийн буюу бурхны
хуульд тэрсэлсэн, хамгийн гол нь шалтгаант чанарыг үгүйсгэсэн, биелэх боломжгүй
зүйл юм.
Хүний нийгэмд байгаа сайн, муу бүх зүйл өөрөө хүмүүсийн
хувьд төгс эрх чөлөө болно.
Аффектууд
Аффектууд. Аффект хэмээх
ойлголтоор дамжуулан Спиноза хүний идэвхт байдлыг нэмэгдүүлэх эсвэл бууруулж
байдаг тэр үзэл санаа буюу бие махбодын байдлыг тодорхойлохыг оролджээ. Хүсэх,
ханамж авах, ханамж эс хүртэх гэсэн аффектын гурван төрөл байна. Аффектын төрөл
болох хүсэх, ханамж авах, ханамж эс хүртэх нь хүний сэтгэхүй, танин мэдэхүйн
чадварт шууд нөлөө үзүүлдэг. Хүн аффектаар дамжин байгалийн буюу бурхны хууль,
зүй тогтолд захирагддаг. Бас хүний танин мэдэхүйн хүрээ хязгаар (боломжтой, боломжгүйн тухайд) ч тогтоогдоно. Хүн
аффектад захирагдахгүй байж чадахгүй, аффектын өмнө хүчин мөхөс юм. Аффект бол
биднийг засаглах байгалийн буюу бурхны боолчлол юм. Бидэнд аффектыг тэрслэх,
таягдан хаях боломж байхгүй. Бидний эрх чөлөөний тухай ойлголт ч аффектын
хүрээнд эргэлддэг. Бид хэзээ ч эрх чөлөөтэй байж чаддаггүй, тийм байх боломж ч
байхгүй.
«Механик
нэгдлийн гүн ухаантан»
Спинозагийн философи мөн чанарын хувьд олон
үзэл санааны уулзвар, нэгтгэгч шинжийг агуулдаг[1]. Энэ ч үүднээс
зарим судлаачдын зүгээс түүний философийг механик нэгдлийн гүн ухаан хэмээн
нэрлэсэн байдаг. Түүний үзэл санаанд эртний Герег-Римийн стоик сургаал, дундад
эртний еврейн рационализм, сэргэн мандалтын үеийн хүмүүнлэг гүн ухаан, байгаль
шинжлэлийн үзэл баримтлал бүгд уусан нийлжээ[1][5]. Орчин үеийн
философи онолын хөгжилд Спинозагийн оруулсан хувь нэмэр асар их юм. Нөгөө
талаар, еврйн сэтгэлгээний уламжлалыг эвдэж чадсан цөөхөн сэтгэгчдийн нэг
болно.
Бүтээлийн
дээжис
·
1660 оны орчим. «Бурхан, хүн,
түүний аз жаргалын тухай»
·
1662 оны орчим.«Юмсыг үнэн
мөнөөр танин мэдэхэд чиглэгдсэн арга, замын тухай буюу оюун ухааныг
төгөлдөржүүлэх тухай шашдир»
·
1663 он. «Геометр аргаар
нотолсон Декартын философи үндсүүд»
·
1677 он. «Геометр аргаар нотолж, таван хэсэгт хуваасан ёс зүй»
·
1677 он. «Еврей хэлний дүрэм
зүй»
Ишлэл, зүүлт
1.
1 2 3 4 Соколов
В. В. Спиноза // Шинэ Үеийн философийн
нэвтэрхий толь / Оросын Шинжлэх Ухааны
Академийн Философийн Хүрээлэн; Үндэсний
Нийгмийн Шинжлэх Ухааны Сан; Шинжлэх Ухааны
Редакцийн Зөвлөлийн дарга В. С. Стёпин,
даргын орлогч.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин,
эрдэмтэн нарийн
бичиг. А. П. Огурцов. — нэмж,
засварласан хоёр дахь удаагийн хэвлэл. — М.: Сэтгэлгээ,
2010. — ISBN
978-5-244-01115-9.
3.
Эмиль Эдмон
Сессе, Еврейн Философи, Одесса, Шэрман номын
дэлгүүрийн хэвлэх цех, 1898 он, франц хэлнээс утгачилсан Бернштейн, х. 42
4.
1 2 Нечипуренко
В. Н. Еврейн философи сэтгэлгээний уламжлал
дахь Спиноза // Дээд сургуулийн
сургалтын мэдээ. Хойд Кавказийн бүс нутаг. Нийгмийн шинжлэх ухаан. 2005, № 1. Х.13 — 21
7.
Вахтер // Философийн нэтэрхий толь. 5 боть. — М.: Зөвлөлтийн Нэвтэрхий толь.Шүүдэглэсэн Ф. В. Константинова. 1960—1970.
8.
«Шашин-улс төрийн шашдир», IX бүлэг.
Эх сурвалжийн
жагсаалт
·
Фишер К. Шинэ үеийн
философи: Бэнэдикт Спиноза. — М.: АСТ, Транзиткнига,
2005. — 557, [3] х. — ISBN
5-17-026924-2.
·
Ковнер С. Р. Спиноза
амьдрал, бүтээлийн дээжис. Варшава, 1897.
·
Диттес Ф. Спинозагийн ёс
зүйн философийн шүүмжлэл этюдүүд. СПб., 1900.
·
Диттес Ф. Лейбниц, Хант,
Спиноза нарын ёс зүй. СПб., 1902.
·
Робинсон Л. Спинозагийн Метафизик.
СПб., 1913.
·
Луппол И. К. Бэнэдикт Спиноза.
М., 1924
·
Маньковский Л. А. Спиноза ба материализм.
М., 1930
·
Беленький М. С. Спиноза.
М., 1964.
·
Коников И. А. Спинозагийн материализм. М.,
1971.
· Соколов В. В. Спиноза. —
Нэмж,
засварласан хоёр дахь хэвлэл. — М.: Сэтгэлгээ, 1977. —
222 х. — (Эрт үеийн сэтгэгч).
· Соколов В. В. Спиноза. —
Нэмж,
засварласан гурав дахь хэвлэл. — М.: «ЛИБРОКОМ»
Номын Ордон, 2009. — 224 х. — (Дэлхийн
философи сэтгэлгээний өвөөс: Ихсэтгэгчид). — ISBN
978-5-397-00629-3.
·
Майданский А. Д. Спинозагийн «Ёс
зүй» бүтээлд тусгагдсан логик
арга, нотолгооны геометр шийдэл // Философийн
асуудлууд. М., 1999. № 11. Х.
172—180.
·
Кауфман И. С. Орос оронд
Спинозагийн философи. Тэргүүн хэсэг. 1774—1884.// Түүхэн-философийн
жил тутмын тойм 2004. М., 2005. Х.312-344.
·
Нечипуренко В. Н. Спиноза в
зеркале еврейской философской и мистической традиции // Известия высших учебных
заведений. Северо-Кавказский регион. Общественные науки. 2005, № 1.
С.13-21.
Нэмэлт
судлагдахуун
МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)
otgonbayarnyamaa@rocketmail.com, nyamaew@gmail.com, otgonbayarnyamaev@gmail.com, goodnyamaev@gmail.com
ОТГОНБАЯР Нямаа (Англ. Otgonbayar Nyamaa; Родился
13 июнь 1982) -Монгольский политолог, социолог, историк, философ,
культуролог, психолог, переводчик и исследователь. Он закончил МонГУ со степенью
магистра политических наук. С 2005 году ОТГОНБАЯР преподавал в Уланбаторском
университетом, а потом перешёл на институт ХАНГАЙ. Сегодня
преподаватель ОТГОНБАЯР Нямаа докторант
в Академии Государственного Управления.



No comments:
Post a Comment